Бид "ИМЖ ЭХ АСАРГААНЫ ӨРӨӨ"-г тохижуулан хүлээлгэн өглөө. ♥️♥️♥️

Японы эх хүүхдийн №1 брэнд болох Pigeon болон Goo.N Брэнд нь 16 ДАХЬ УДААГИЙН ЭХ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ИМЖ ЭХ АСАРГААНЫ ӨРӨӨГ АМГАЛАН АМАРЖИХ ЭМНЭЛЭГТ тохижуулан өглөө.

Дутуу нярайд үзүүлэх “Имж эх асаргаа” нь дутуу нярайн тусламж үйлчилгээний чанар сайжруулах, өвчлөл, эндэгдлийг бууруулдаг өртөг багатай үр дүнтэй хамгийн шилдэг асаргаа юм. Энэхүү өрөө нь гүйцэд болон дутуу төрсөн нярайд эрчимт эмчилгээ хийх, эхийн цээжин дээр арьс арьсаар шүргэлцүүлэн имж эх асаргаагаар эх үрийн нандин холбоог бэхжүүлж, өвчлөл эндэгдлийг бууруулахаас гадна 24 цаг тасралтгүй хөгжимт эмчилгээ, ээж хүүхдэдээ уншиж өгсөн үлгэрийг сонсгох эмчилгээг давхар хийснээр хүүхдийн тархины хөгжлийг дэмжих өндөр ач холбогдолтой юм.

2024 оны 2-р хагасаас эхлэн орон нутгийн төрөх эмнэлгүүд рүү чиглэн “Хайрыг түгээе”-21 аймаг нэрийн дор 21 аймгийн төрөх эмнэлгүүдэд Нийгмийн хариуцлагын хүрээнд эх хүүхдэд ээлтэй өрөөг тохижуулж бяцхан зүрх бүрд ээлтэй орчныг бий болгохоор зорьж ажиллаж байна. Бидний ирээдүй болсон бяцхан зүрх бүхэн эрүүл ээлтэй орчинд бойжиж, Монголын бүх эцэг эхчүүдэд аз жаргал хайрыг түгээхийг хүссэн энэхүү ажил маань цаашид улам илүү өргөжнө гэдэгт итгэлтэй байна. Монголын минь үрс маш олон болох болтугай. 

Бяцхан зүрх бүхний төлөө Pigeon брэнд

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс уншина уу. 

https://ikon.mn/n/36nm?fbclid=IwY2xjawFE_-hleHRuA2FlbQIxMQABHZZG7DjQ6cnREZi3RwSHKDz_qtcAltee8296m92JoWEKCIVRG2aKPUcHJg_aem_UeIoaNMvDeTHqRRY2a6YIw