1956 онд DAIDO Pharmaceutical корпораци нь “USE FIRST, PAY LATER” буюу “Эхлээд хэрэглэ, Дараа нь төл” гэсэн уриа үгтэйгээр эмийн хайрцгийг эхлээд айлуудад байрлуулж, хэрэглүүлээд, дараагийн удаа очихдоо төлбөрөө авдаг сонирхолтой борлуулалтын аргыг хэрэгжүүлдэг байжээ.
Одоогийн Дайдо корпорацийн оршин тогтнож буй гол үндэс нь хэрэглэгчидтэйгээ дотно найрсаг харилцааг үүсгэж чаддагт оршиж байгаа юм.
Абико ХХК нь 2022 оноос эхлэн Японы DYDO брэндийн савласан кофе болон ундааг албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд нэвтрүүлж, худалдаалж байна.