Антиоксидант гэж юу вэ?
Антиоксидант гэдэг нь исэлдэлтийн эсрэг, чөлөөт радикалын исэлдлийг саатуулж бууруулдаг цорын ганц хүчин зүйл, хүний биеийн эсийг хамгаалагч юм.
Хүнсний бүтээгдэхүүнүүд урт хугацаандаа хүчилтөрөгчтэй исэлдэлтэд орж мууддаг шиг энэхүү исэлдэлт бидний биед явагдаж эд эсийг маань үхжүүлж, бид хөгширч байдаг.
Чөлөөт радикал нь таны бодисын солилцоонд байдаг байгалийн бүтээгдэхүүн бөгөөд таны биед чухал үүргийг гүйцэтгэдэг хэдий ч тамхи, алкохол, агаарын бохирдол, стресс, нарны хэт ягаан туяа, буруу хооллолт, жимс ногооны бага хэрэглээ гэх мэтээс шалтгаалан таны биед хэт их исэлдэлт явагддаг. Энэ нь таны биеийн молекулыг гэмтээснээр DNA-д ???? нөлөөлж хорт хавдар тусах, хөгшрөлт хурдан явагдах гол шалтгаан болдог.
Антиоксидантыг тогтмол хэрэглэснээр хүний биеийн дархлалын систем хүчирхэгждэг бөгөөд хөгшрөлтийг удаашруулж, зүрхний өвчин, хорт хавдраар өвдөх магадлалыг бууруулдаг байна. ????
Антиоксидант хоол хүнсэнд: ????????????????????
- С Витамин
- E Витамин
- Ликопин
- Лютейн
- Селен
- Полифенол
- Бета каротин
- Цайр
Кагоме шүүсэнд агуулагдах олон төрлийн жимс, ногоо нь эдгээр амин дэм, шим тэжээлийг хамгийн ихээр агуулдаг учраас Антиоксидантаар баялаг байдаг. ❤️❤️