“ЯПОН ОРНООР АЯЛАЖ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЦГЭЭЕ” Хөгжлийн хөтөлбөр

    Хамтдаа хөгжил өөд тэмүүлэгч АБИКО-чууд бидний хувьд маш гоё аяныг зохион байгуулж чадлаа. Сургалт, хүний нөөцийн хэлтсээс зохион байгуулсан 1 жилийн хугацаанд үргэлжилсэн “Япон орноор аялаж Мөрөөдлөө биелүүлцгээе” хувь хүний хөгжлийн хөтөлбөр маань 2022 оны 8 сард анх зарлагдаж байлаа. Хөтөлбөр маань “Ажилчдынхаа хувь хүний хөгжлийг дэмжих, хамтдаа хөгжих” гэсэн BIG ЗОРИЛГО-н хүрээнд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн. Тухайн үед энэхүү хөтөлбөрт нийт 22 ажилчин бүртгүүлж, хувь хүний хөгжлийн аянгаа эхлүүлж байжээ.

  Цаг хугацаа их хурдан юм. Нэг л мэдэхэд нэг жил өнгөрч 2023.11.15 билэгт сайн өдөр хувь хүний хөгжлийн хүрээнд өөрсдийгөө гайхалтай хөгжүүлж чадсан шилдэгийн шилдэг 5 ажилтангаа бид шалгарууллаа. Өөрийгөө хөгжүүлэх гайхалтай боломжийг атгаж, шинэ өөрийгөө бүтээж чадсан Шилдэг 5 ажилтандаа BIG BIG BIG БАЯР ХҮРГЭЕ. 

 

 

Манай компанийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авхыг хүсвэл доорх линк дээр дараарай. 

https://www.facebook.com/abicomongolia/