Pigeon эко шошго
Pigeon Брэндийн дахин боловсруулагдах боломжтой бүтээгдэхүүний савалгааны шошгон дээр 2021 оноос хойш энэхүү эко тэмдэглэгээг байршуулж эхэлсэн. Хэрэв та ийм тэмдэглэгээтэй бүтээгдэхүүн худалдаж авбал байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж байгаа нэг явдал юм.
Pigeon Эко шошгын загвар нь Pigeon брэндийн лого дээр үндэслэсэн бөгөөд эх, хүүхдийг төлөөлөх нэг зүрхийг нөгөөгөөр тэвэрсэн "P" үсэг юм.
Энэхүү лого нь дахин боловсруулах боломжтой гэсэн 3 сумнаас бүрдэх бөгөөд тогтвортой, дахин боловсруулалтад чиглэсэн нийгмийг илэрхийлдэг.
Байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо хайрлаж, хамгаалах бидний зорилго нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжин дэлхийн өнцөг булан бүрт бүхий л хүмүүст хайрыг түгээх бидний хүчин чармайлтын нэгээхэн хэсэг юм.
Өнөөдрөөс эхлэн маргааш төрөх бяцхан үрсдээ ногоон дэлхийг үлдээцгээе!