Үнийн өсөлтийн тухай МЭДЭГДЭЛ
Эрхэм хүндэт үнэнч харилцагч, хэрэглэгчдийн анхааралд:
АБИКО ХХК нь Япон улсын тэргүүлэгч брэндүүд болох PIGEON, KAGOME, GOO.N, S&B, ELIS, PIP, DYDO, FUNDOKIN, SHIKIEN албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг билээ.
Манай компани нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын ачаа тээвэр болон эдийн засгийн асуудал нүүрлээд буй сүүлийн жилүүдэд тогтвортой үнийн бодлогыг барьсаар ирсэн билээ. Гэсэн хэдий ч Япон улсын инфляцийн өсөлтөөс хамаарч нийлүүлэгч компаниудын түүхий эдийн үнэ өсөх, ханшийн өсөлт зэрэгтэй холбоотой бид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх зайлшгүй нөхцөл байдал үүсээд байгааг дуулгах болсондоо харамсалтай байна. Хэрэглэгч харилцагч та бүхнээсээ ГҮНЭЭ ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ.
Иймд 2023.02.01-ний өдрөөс эхлэн Абико ХХК-ийн бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх болсныг Эрхэм Харилцагч, Хэрэглэгч та бүхэн минь ойлгож хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. ????♀️????
Бидний бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон хэрэглэдэг харилцагч, хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.
АБИКО ХХК-ийн хамт олноос