Нууцлалын бодлого
АБИКО ХХК нь таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хамгаалж байгааг энэхүү бодлогоор тайлбарлана.
Сүүлд шинэчилсэн: 2026.06
1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
Та манай вэб сайт дээрх дараах маягтуудыг ашиглах үед өөрөө өгсөн мэдээллийг цуглуулдаг бид:
- Ажлын байрны анкетын маягт: Овог нэр, утасны дугаар, имэйл, ажлын туршлага, нэмэлт мэдээлэл.
- Хамтран ажиллах саналын маягт: Байгууллага/нэр, утас, имэйл, хамтын ажиллагааны төрөл, байршил, санал.
- Бусад: Сайтад зочлох үед автоматаар цугларах техникийн мэдээлэл (Google Analytics-ийн хэрэглээний статистик, зар сурталчилгаа явуулж буй үед Meta (Facebook, Instagram)-гийн хэмжилтийн код).
2. Мэдээллийг юунд ашигладаг вэ
- Таны анкет, саналыг хариуцсан хэлтэст (Хүний нөөц, Борлуулалт) дамжуулж, тантай холбогдоход;
- Ажлын байр, хамтын ажиллагааны хүсэлтийг шийдвэрлэхэд;
- Сайтын ашиглалтыг сайжруулах статистик шинжилгээ хийхэд.
Бид таны маягтаар илгээсэн хувийн мэдээллийг (нэр, утас, имэйл, анкет, санал) гуравдагч этгээдэд худалдаалахгүй, зар сурталчилгааны зорилгоор шилжүүлэхгүй.
3. Хэмжилт, зар сурталчилгааны күүки
Сайтын ашиглалтыг хэмжихэд Google Analytics-ийг ашигладаг. Бид Meta (Facebook, Instagram) дээр зар явуулж буй үед сайт дээр Meta Pixel хэмжилтийн код нэмэгдэнэ — энэ нь аль хуудсанд зочилсон, анкет/санал/судалгаа илгээсэн эсэх мэдээллийг Meta-д хүргэж, зар сурталчилгааны үр дүнг хэмжих, дахин харуулахад ашиглагдана. Хэрэв бид зар явуулаагүй бол энэ код огт ачаалагддаггүй.
Эдгээр хэмжилтийг хүсэхгүй бол браузерынхаа тохиргооноос гуравдагч талын күүкиг хаах, эсвэл Meta-гийн зарын тохиргоо, Google Analytics-ийн opt-out-оор татгалзаж болно.
4. Мэдээллийг хэн харах вэ
Таны илгээсэн мэдээлэл зөвхөн АБИКО ХХК-ийн холбогдох ажилтнуудад (Хүний нөөц, Борлуулалт, Маркетингийн баг) хүрнэ. Анкет/саналыг имэйлээр хүлээн авах техникийн үйлчилгээ үзүүлэгчээс (имэйл серверийн үйлчилгээ) бусад гуравдагч этгээдтэй хуваалцахгүй. Хэмжилтийн үйлчилгээнд юу очдогийг 3-р хэсэгт тайлбарласан.
5. Хадгалалт, аюулгүй байдал
Мэдээллийг зөвхөн шаардлагатай хугацаанд (ажлын байрны анкетын тохиолдолд — сонгон шалгаруулалт дууссанаас хойш боломжит дараагийн байранд зориулж 1 жил хүртэл) хадгална. Мэдээллийг зөвшөөрөлгүй нэвтрэлт, алдагдлаас хамгаалах техникийн, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилладаг.
6. Таны эрх
Та өөрийн илгээсэн мэдээллээ хэдийд ч хүсэж шалгах, засварлах, устгахыг хүсэх эрхтэй. Энэ талаар доорх холбоо барих хаягаар хандана уу.
7. Холбоо барих
Нууцлалын бодлоготой холбоотой асуулт, хүсэлтээ дараах хаягаар илгээгээрэй:
- Хаяг: СБД, 13 хороолол, Олимпик Резиденс, 22-р байр, 4 давхар, 410 тоот
- Утас: (+976) 7575-5550
- Имэйл: [email protected]
