Абикод хамтдаа хөгжье
Бид мэргэжлийн, ур чадвартай, найрсаг, хөгжилтэй шилдэг баг хамт олон. Инээмсэглэл, итгэл, аз жаргал, халуун дулаан уур амьсгалд хамтдаа урагшилъя.
- Эрүүл зөв соёл, ажлын таатай орчин нөхцөл
- Тасралтгүй суралцаж хөгжих, дэвших боломж
- Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, урамшуулал
- Эрч хүчтэй, чадварлаг хамт олонтой нэг баг болох

«Инээмсэглэл, итгэл, халуун дулаан уур амьсгал — энэ бол Абикогийн соёл.»
— Хүний нөөцийн баг
Хамт олныг нэгтгэх 5 үнэт зүйл
Эдгээр үнэт зүйл нь Абикогийн хүн бүрийг өдөр бүр урагшлуулдаг суурь.
Инээмсэглэл
Эерэг, найрсаг харилцаа
Итгэл
Найдвартай хамтын ажиллагаа
Аз жаргал
Утга учиртай ажлын баяр
Халуун дулаан
Дэмжлэгтэй, нээлттэй орчин
Гэр бүл
Нэг багийн нэгдэл
Ажил, амьдралын
тэнцвэрийг эрхэмлэдэг
Уян хатан ажлын орчин, хамт олны баялаг үйл ажиллагаа, эрүүл мэнд, тэтгэмжийн багц зэрэг ажил, амьдралын тэнцвэрийг хадгалсан соёлыг Абикоос мэдрээрэй.
Абико Академи
Бид дотоод нөөц бололцоо, харилцан суралцах зарчимд тулгуурлан хамт олноо тасралтгүй хөгжүүлдэг. Мэргэжлийн болон ерөнхий ур чадварын сургалтаар хувь хүний өсөлтийг дэмждэг.
Ил тод, шударга
хүний нөөцийн бодлого
Ажилтны мөчлөгийн бүх үе шатанд ил тод, шударга, тогтвортой зарчмыг баримталдаг бидний хүний нөөцийн засаглалын тулгуурууд.
Шударга сонгон шалгаруулалт
Ур чадвар, чадамжид тулгуурласан, ил тод, ялгаварлалгүй сонгон шалгаруулалтын тогтолцоо.
Сургалт, хөгжил
Абико Академиар дамжуулан хувь хүн, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх бодлого.
Гүйцэтгэлийн удирдлага
Тодорхой зорилт, шударга үнэлгээнд суурилсан гүйцэтгэлийн тогтмол үнэлгээ, эргэх холбоо.
Цалин, урамшуулал
Үр дүнд тулгуурласан, өрсөлдөхүйц цалин, нийгмийн баталгаа, урамшууллын ил тод систем.
Ёс зүй, ил тод байдал
Бүх шатны харилцаанд ёс зүй, шударга байдал, хариуцлагыг эрхэмлэсэн соёл.
Карьер, залгамж халаа
Ахиж дэвших эн тэнцүү боломж, дотоод дэвшил, залгамж халааг бэлтгэх тогтвортой бодлого.
Бүртгэлээс ажлын санал хүртэл
Манай сонгон шалгаруулалтын үе шат тодорхой, ил тод. Танаас зүгээр л анхны алхмыг хүлээж байна.
Анкет
Анкетаа онлайнаар бүртгүүлэх
Чадварын тест
Асуудал шийдвэрлэх чадварын үнэлгээ
Ярилцлага
Багийн болон мэргэжлийн ярилцлага
Нэмэлт шалгаруулалт
Шаардлагатай тохиолдолд практик даалгавар
Ажлын санал
Шийдвэр гаргалт ба нэгдэх
Нээлттэй ажлын байр
Түгээлтийн туслах ажилтан
Ажлын байрны тодорхойлолт
• Бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд, аюулгүйгээр амжилттай хүргэх • Хүргэлтийн мэдээллийг хянаж, бүртгэх • Хүргэлтийн явцад гарсан асуудлыг шийдвэрлэх
Тавигдах шаардлага
• Хариуцлагатай ажиллах чадвартай • Компьютер, гар утасны хэрэглээний мэдлэгтэй • Багаар ажиллах чадвартай • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй бол давуу тал болно.
Нэмэлт мэдээлэл
Ажлын 5 өдөртэй 09-18 цаг хүртэл Найрсаг эрч хүчтэй, залуу хамт олон ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА. Бидний давуу тал: • Уян хатан цагийн хуваарь • Ажилтны бүтээгдэхүүн хөнгөлөлтэй авах эрх • Улирлын бонус цалин буюу өөрийн 1 сарын цалинг улирал бүр нэмэлтээр авах боломж • Эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, даатгал • Хуримтлалын сан • Спорт, иог, фитнессийн хөнгөлөлтийн эрх • Буцалтгүй тусламж, дэмжлэг • Тав тухтай ажлын орчин • Өдөр бүр Кагомэ шүүс уух • Сурч хөгжин өсөн дэших боломж Өөрийн цаг заваа зарцуулан манай компанийг сонгож CV-гээ илгээсэнд танд БАЯРЛАЛАА. Бид зөвхөн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж буй ажил горилогч руу эргэж холбогдох болно. Хаяг: Алтай хотхоноос баруун тийш 700 метр Тэтгэмж, урамшуулал: • Ажилд орох үеийн бэлэг • Амттан, уух зүйлс • Тав тухтай ажлын орчин • Компанийн бэлэг • Гашуудлын чөлөө, тэтгэмж • Уян хатан цагийн хуваарь • Эцэг, эхийн чөлөө • Цалинтай чөлөө • Шатахууны дэмжлэг • Гар утасны төлбөр • Жилийн эцсийн урамшуулал • Унааны хөнгөлөлт • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг • Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр • Хувийн эрүүл мэндийн даатгал • Ажилтны хөнгөлөлт • Өдрийн хоолны хөнгөлөлт • Ажлын байрны сургалт • Компанийн амралт, аялал
Худалдааны төлөөлөгч
Ажлын байрны тодорхойлолт
• Маршрутын дагуу худалдааны цэгээ бүрэн хамарч ажиллах • Бараа бүтээгдэхүүнийг танилцуулах, борлуулах • Харилцагчидтай уулзаж, тэдний хэрэгцээг ойлгон, шийдэл санал болгох • Харилцагчдын санал, гомдлыг шийдвэрлэх • Бараа бүтээгдэхүүнийг борлуулахаас гадна шинээр харилцагч нээх • Тооцооны нягтлан бодогчтой хамтран өөрийн хариуцсан харилцагч нарын авлагыг хянаж, төлбөр төлөлтийг барагдуулах гэх мэт АБТ-д заасан бусад чиг үүргүүд
Тавигдах шаардлага
• Худалдаа, борлуулалтын чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх • Харилцааны өндөр ур чадвартай • Багаар ажиллах, хамтран ажиллах чадвартай • Үнэнч, шударга • Машинтай байх шаардлагатай.
Нэмэлт мэдээлэл
Ажлын 5 өдөртэй 09-18 цаг хүртэл Найрсаг эрч хүчтэй, залуу хамт олон ТАНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА. Бидний давуу тал: • Уян хатан цагийн хуваарь • Компанийн бүтээгдэхүүнээ хөнгөлөлтэй авах эрх • Улирлын бонус цалин буюу өөрийн 1 сарын цалинг улирал бүр нэмэлтээр авах боломж • Эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, 25 сая төгрөгийн даатгал • Хуримтлалын сан • Спорт, иог, фитнессийн хөнгөлөлтийн эрх • Буцалтгүй тусламж, дэмжлэг • Тав тухтай ажлын орчин • Өдөр бүр Кагомэ шүүс уух • Сурч хөгжин өсөн дэших боломж Өөрийн цаг заваа зарцуулан манай компанийг сонгож CV-гээ илгээсэн танд БАЯРЛАЛАА. Бид зөвхөн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж буй ажил горилогч руу эргэж холбогдох болно. Тэтгэмж, урамшуулал: • Хувийн эрүүл мэндийн даатгал • Ажилд орох үеийн бэлэг • Тав тухтай ажлын орчин • Компанийн бэлэг • Компанийн амралт, аялал • Ажил мэргэжлийн хөгжилд зориулагдсан төсөв • Дотоод номын сан • Гашуудлын чөлөө, тэтгэмж • Ажилтны хөнгөлөлт • Уян хатан цагийн хуваарь • Мэргэжлийн ур чадварын нэмэгдэл • Эцэг, эхийн чөлөө • Шатахууны дэмжлэг • Гар утасны төлбөр • Өвчний чөлөө • Амттан, уух зүйлс • Цалинтай чөлөө • Жилийн эцсийн урамшуулал • Ажлын зориулалтаар хувийн машинаа ашиглах үед олгох тэтгэмж • Унааны хөнгөлөлт • Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг • Ажлын байрны сургалт
Бидэнтэй нэгдээрэй
Тохирох байр одоогоор алга ч CV-гээ илгээгээрэй — бид авьяасын сандаа хадгалж, шинэ боломж нээгдмэгц тантай хамгийн түрүүнд холбогдоно.
Хаягаар шууд илгээх бол: [email protected]
