Бид 12 дахь өрөөгөө тохижуулан хүлээлгэн өглөө.

АБИКО ХХК 12 дахь өрөөгөө тохижуулан Өргөө Амаржих Газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-тээ хүлээлгэн өглөө.

     Энэ удаагийн тохижуулан хүлээлгэн өгсөн өрөө маань олон улсын жишигт нийцүүлснээрээ онцлог бөгөөд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг-ийн нярайн эрчимт эмчилгээний тасагт эхийн хэвлийд байгаа мэт орчин бүрдүүлж дуу чимээгүй, 1 хүүхэд 1 өрөө стандарт баримтлан гүйцэд болон дутуу төрсөн нярайд эрчимт эмчилгээ хийх, эхийн цээжин дээр арьс арьсаар шүргэлцүүлэн имж эх асаргаагаар эх үрийн нандин холбоог бэхжүүлнэ. Мөн 24 цаг тасралтгүй хөгжим эмчилгээ, ээж хүүхэддээ уншиж өгсөн үлгэрийг сонсгох эмчилгээг давхар хийснээр хүүхдийн тархины хагжлийг дэмжинэ. Энэхүү өрөөнд эмчлэгдээд гэртээ гарч буй бяцхан зүрх, түүний ээжийн сэтгэлийг үгийг "Итгэлийн хана"-нд байрлуулсаар энэ өрөөнд эмчлэгдэж буй нярайн ээжид урам өгөх, сэтгэлийн тэнхээ хайрлан улам их итгэл найдвар тээн бяцхан үртэйгээ хамтдаа тэмцэх болно.

Хайрнаас хайр урган гарах энэ сайхан өрөөг тохижуулах хүсэлтийг маань хүлээн авч, дэмжсэн Өргөө Амаржих газрын хамт олондоо баярлалаа. 

Бяцхан зүрх бүхний төлөө