Түгээмэл асуулт хариулт

KAGOME

Та хүүхдэдээ бор хоолонд орсон цагаас эхлэн Кагоме шүүсийг өгч болно. Учир нь ямар ч нэмэлт сахар, өнгө оруулагч, хугацаа уртасгагч агуулаагүй байдаг. Гэсэн хэдий ч Кагоме корпорациас хүүхдэд 11 сартайгаас шүүсийг бага зэргийн усаар шингэлэн өдөрт 2-3 удаа 100-120мл хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр өгөхийг зөвлөдөг.

Kagome корпораци нь ногоо жимсний шүүс үйлдвэрлэх олон жилийн туршлагын явцдаа түүхий эдэд ямар бактери агуулагддагийг судалж мэдсэн бөгөөд тэдгээр бактерийг богино хугацаанд огцом халаах технологиор халдваргүйжүүлэн ариутгадаг. Энэ процессийн дараа цэвэрхэн өрөөнд ариутгасан нян агуулаагүй саванд савлахад KAGOME шүүсийг 100 жилийн дараа ч хэрэглэх боломжтой. Гэсэн хэдий ч амт, өнгө нь цаг хугацааны явцад өөрчлөлт орох магадлалтай учир KAGOME корпорациас бүх шүүсийг заасан дуусах хугацаанд нь хэрэглэхийг зөвлөдөг байна.

Кагоме шүүсийн өрөөний температурт хадгалах хугацааг дуусах хүртэл хадгалж болно. Харин нарны шууд тусгалаас хол сэрүүн нөхцөлд хадгалахыг зөвлөдөг.

Шүүсний лонхны ёроолд тунадас болон эслэг үүссэн байдаг нь жимс ногооны байгалийн шинж чанар бөгөөд та санаа зоволгүй хэрэглэж болно. Тунадасыг шүүстэй жигд холихын тулд савыг онгойлгон дотор нь агаар оруулаад, буцааж таглан хэрэглэхийн өмнө сайтар сэгсрээд уугаарай.

Бүтээгдэхүүнийг задалснаас хойш 3-4 хоногт хөргөгчинд хадгална. Харин жижиг савлагаатай шүүсийг онгойлгосноос хойш тэр даруй хэрэглээрэй.

Аожиру шүүс нь Японы зах зээлд хэдэн жилийн өмнө зарагддаг байсан хэдий ч Японы зах зээл дээр өрсөлдөөн ихтэйгээс борлуулалт буурсан бөгөөд илүү сайн зарагддаг ногооны төрлүүд дээрээ төвлөрөн Аожиру борлуулалтаа зогсоосон. Харин Монголын зах зээлд Аожиру шүүс нь өндөр борлуулалттай, эрэлт нь жил ирэх тусам өссөөр байгаа учир Монгол шошготойгоор тусгайлан Японд үйлдвэрлэгдэн ирдэг.

PIGEON

Хөхний сүү шингээгчийг 3-4 цаг тутам хүүхдээ хөхүүлэх үедээ солих шаардлагатай байдаг учир нь шим тэжээл ихтэй эхийн сүүнд биеийн дулаан нэмэгдээд шингээгчийн дотор талд муудахдаа хурдан байдаг.

Халуун бууруулах наалт нь хүйтнээ 8 цагийн турш барих чадвартай байдаг. 0 сартайгаас эхлэн том хүн хүртэл хэрэглэх боломжтой харшил өгөхгүй давуу талтай.

Хүүхдийн цээжинд 3 хүртэл цаг наалттай байж болно. 6 сартайгаас эхлэн хэрэглэнэ.

Угж угаагч шингэн хүнсний найрлагатай, хүүхдэд аюулгүй орцоор хийгдсэн учир хөөсрөлт багатай ч сүүний бохирдол арилгах чадвар сайтай байдаг.

Халууны наалтыг хөргөгч, хөлдөөгчид хадгалж болохгүй. Халууны наалтны доторх гелэнд агуулагдах ус нь биеийн халуунаар ууршиж, халууныг өөртөө шингээн гадагшлуулдаг. Хэт хүйтэн болохгүй учир хүүхдийн арьсыг цочроохгүй.

GOON

Дөнгөж төрсөн нярайн живхийг 2-3 цаг тутам сольж байхыг мэргэжилтэнүүд зөвлөдөг.

GooN живх нь агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг технологиар үйлдвэрлэгддэг амьсгалдаг живх учир чийг дотроо хуримтлуулдаггүй хүүхдэд хуурай, таатай мэдрэмжийг өгдөг. Гадагшаа бага зэрэг чийг өгч байгаа нь доторх чийгээ гадагшлуулж байгаа хэлбэр учир санаа зовох хэрэггүй.

PIP

Соронзтой зүүлтийг бүлээн усаар эсвэл чийгтэй алчуураар арчиж цэвэрлэнэ. Харин цэвэрлэгээний ямар нэг бодисоор цэвэрлэхийг хориглоно.

Соронзтой зүүлтийг насан туршдаа ашиглах боломжтой бөгөөд соронзны үйлчлэл нь алга болдоггүй учир үйлчилгээ хэвээр байна.

Соронзтой наалтыг толгойноос бусад биеийн бүх хэсэгт чангарсан булчингууд дээрээ наах боломжтой. Наалтыг хуурай, тос түрхээгүй арьсан дээр наана. Наалтаа салж унах хүртэл нь хэрэглэх боломжтой бөгөөд ямар ч эмзэг арьсанд харшил өгөхгүй материалаар хийгдсэн.

Соронзтой зүүлт, наалт нь 2-5 хоногт чангарсан булчингуудыг суллан, өвдөлтийг намдаах үр дүнг үзүүлдэг.

Соронзтой зүүлт, наалтыг урт хугацаанд тасралтгүй хэрэглэхэд хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин жирэмсний эхний 3 сар болон амаржсаны эхний 1-2 сард нялх биетэй үед, мөн чихрийн шижин, зүрх судасны өвчтэй хүмүүст хэрэглэхийг зөвлөдөггүй.

Соронзтой зүүлтийг унтах үедээ биед тань тухгүй санагдахгүй бол зүүх бүрэн боломжтой. Шөнө унтахдаа хэрэглэхэд тархины цусан хангамжийг сайжируулан нойрны чанар сайжирахад туслана.